Мэргэшсэн нягтлан бодогчдын институт
Шалгалтын бүртгэл

  Нүүр Бүртгүүлэх Нэвтрэх  
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн
2018 оны Мэргэшсэн нягтлан бодогчийн
ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТ



Эхлэх хугацаа: 2018-05-07
Дуусах хугацаа: 2018-06-08

АНХААРУУЛГА:

Дараах нөхцлийг хангасан тохиолдолд шалгалтанд бүртгүүлнэ. Үүнд:

- Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

- Нягтлан бодогчоос бусад мэргэжлээр төгссөн тохиолдолд институтэд мөрдөж байгаа хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдаж, шалгалт өгч тэнцсэн талаар нотолгоотой байх;

- Нягтлан бодогч мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласан байх. (Мэргэжлээрээ ажилласан гэдэгт нягтлан бодогчоор эсвэл нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг хянах, шалгах үүрэг бүхий албан тушаалыг хамруулах)

- Сорил шалгалт өгч тэнцсэн байх;

- Шалгалтын төлбөр төлсөн байх (Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт –Худалдаа хөгжлийн банк 499017754, ХААН банк 5021361401)

МНБ-ийн эрх олгох шалгалтанд бүртгэлээ баталгаажуулахаар ирэхдээ бүрдүүлэх материал:

  1. Анх удаа шалгалтанд орж байгаа хүн
    1. шалгалтанд орохыг хүссэн өргөдөл (өргөдлийн маягт татаж авах)
    2. анкет /зураг наасан байх/ (анкет татаж авах)
    3. ажлын газрын тодорхойлолт
    4. төгссөн сургуулийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар (эх хувийг авчрах)
    5. нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуусан хуулбар (эх хувийг авчрах)
    6. иргэний үнэмлэхний хуулбар
    7. сорил шалгалтууд өгч тэнцсэн Батламжийн хуулбар (эх хувийг авчрах)
    8. шалгалтын төлбөр төлсөн баримт
  2. Урьд нь шалгалт өгч байсан хүн (Хөнгөлөлт аваагүй болон хөнгөлөлтийн хугацаа дууссан хүмүүс орно)
    1. шалгалтанд орохыг хүссэн өргөдөл (өргөдлийн маягт татаж авах)
    2. сорил шалгалтууд өгч тэнцсэн Батламжийн хуулбар (эх хувийг авчрах)
    3. шалгалтын төлбөр төлсөн баримт
  3. Урьд нь орж байсан ХӨНГӨЛӨЛТТЭЙ хүмүүс Институтийн байранд ирэх шаардлагагүй онлайнаар шууд бүртгүүлнэ. /төлбөрийг шалгаад баталгаажуулна/

Шалгалтын хуваарь:

Шалгалт авах өдөр Шалгалтын нэр Шалгалт эхлэх цаг Үргэлжлэх хугацаа Төлбөр (Төгрөг)
06 сарын 14
Пүрэв гараг
Мэргэжлийн англи хэл 09:00-11:30 2,5 цаг 15,000
Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага 13:00-17:00 4 цаг 24,000
06 сарын 15
Баасан гараг
Санхүүгийн тайлагнал-1 09:00-13:00 4 цаг 24,000
Аудит ба баталгаажуулалт 15:00-17:30 2,5 цаг 15,000
06 сарын 16
Бямба гараг
Санхүүгийн менежмент-1 09:00-11:30 2,5 цаг 15,000
Хууль, эрх зүй, татварын бүртгэл-1 12:00-14:30 2,5 цаг 15,000

ШАЛГАЛТ АВАР БАЙР: САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ


НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ

• Онлайнаар яаж бүртгүүлэх вэ?

- www.testaccount.monicpa.mn хаягаар орж бүртгэлийг илгээнэ.

• Зураг яаж оруулах вэ? Зургийн хэмжээ, төрөл?

- Зураг нь цээж зураг байх бөгөөд 1мб хэмжээгээс хэтрэхгүй JPG төрөлийн зураг байна. зургийг оруулахдаа browse товч дээр дараад зурагныхаа замыг зааж өгнө. анкет бөглөөд төлөрийн мэдээлэл оруулах товч дээр дарсны дараа таны мэдээлэл серверт хуулагдаж зураг тань харагдах болно.

• Үндсэн 6 шалгалтаас 4-ийг өгөхөөр бүртгүүлчихсэн юм. Одоо нэмээд нөгөө 2 шалгалтаа өгөхөөр бүртгүүлж болох уу?

- Энэ боломжгүй. Тиймээс та бүртгэлийг хийхээс өмнө өгөх шалгалтуудаа эцсийн байдлаар шийдээд шалгалтын бүртгэлдээ хамрагдаарай.

• Шалгалтыг яаж сонгох вэ?

- 2018 оны 06 сарын МНБ-ийн эрх олгох шалгалтын хувьд 20180614- УБ хот, 2018-06сар. МНБ-ийн эрх олгох шалгалт гэсэн шалгалт сонгоод үндсэн 6 шалгалтаас өгөх шалгалтуудаа чагтлах 

• Нууц үгээ мартчихжээ? Нэвтрэх хэсгээр орж чадахгүй байна. Яах вэ?

- И-мэйл хаягаа бичээд нууц үг мартсан товч дээр дараарай. Таны и-мэйл хаягаар бүртгэлийн нууц үг очих учир хаягаа шалгаарай.

• Таны и-мэйл хаяг нууц үг буруу байна гээд байна. Яах вэ?

- Том жижиг үсэгийг ялгаатай тэмдэгт гэж танидаг учир та анх бүртгэл хийлгэж байхдаа яаж бичсэн түүнтэй адил бичээрэй.

• Нууц үг мартсан товч дээр дарсан боловч таны нууц үг гээд хоосон и-мэйл ирээд байна. Яах вэ?

- Таны бичсэн и-мэйл хаягаар та бүртгэл хийлгээгүй байна. Та бүртгүүлэхдээ ашигласан и-мэйл ээ бичээд дахин оролдоод үзээрэй.

• Би бүртгүүлсэн и-мэйл болон нууц үгээ огт санахгүй байна. Яах вэ?

- Энэ тохиолдолд та иргэний цахим үнэмлэхтэйгээ ММНБИ-ийн байранд ирээд хэвлэл мэдээлэл технологийн хэлтэст хандан и-мэйл нууц үгээ аваарай. 

• Би бүртгүүлчихсэн боловч миний шалгалтын шифр баталгаажаагүй гээд байна. Хэзээ баталгаажих вэ?

-Таны бүртгэлийг хяналт хийгээд төлбөрийн мэдээллийг шалгасны дараа шифр баталгаажих учир та хүлээж байгаарай. Шифр баталгаажсан үед таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар таны шифр болон шалгалтын хувиарын мэдээлэлтэй и-мэйл илгээгдэнэ.

• Миний шалгалтын хөнгөлөлт хэзээ хүчингүй болж байгаа вэ? 

- МНБ-ийн эрх олгох шалгалт үндсэн 6 шалгалтаас бүрддэг. 24 сарын хугацаанд 6 шалгалтандаа тэнцэж байж МНБ болдог. Энэ удаагийн 2018-06 сард авч байгаа шалгалтын хувьд 2015 оны 12 сард үндсэн 6 шалгалтаасаа аль нэг шалгалтанд тэнцсэн байсан бол тэр шалгалтын дүн одоо хүчингүй болсон буюу хүчингүй болсон шалгалтаа дахин өгөх хэрэгтэй гэж ойлгоорой.

• 1,2,3 хүчинтэй 4 хүчингүй болж байгаа гэж юу гэсэн үг вэ?

Таны шалгалтын дүнгийн дээр 1,2,3,4 гэсэн тоо байгаа. Энэ юуг илтгэж байна вэ гэхээр 6 сарын хугацаа өнгөрөхөд дээрх тоонууд автоматаар 1-р нэмэгддэг бөгөөд 24 сарын дараа 4-өөс хэтрээд ---- болоод таны шалгалтын дүн хүчингүй буюу дахин өгөх шаардлагатайг илтгэх болно. 4 хүчингүй болж байгаа гэдэг нь энэ удаагийн шалгалтанд үлдсэн шалгалтандаа тэнцээд МНБ болох боломжтой. Үгүй бол дараа өгөхөд энэ 4 гэсэн тэмдэглэгээтэй шалгалтаа дахиж өгнө гэсэн үг.